Поларис их дэлгүүрийн барилгын ерөнхий архитектураар Итали улсын алдарт архитектур GianAndrea Barreca ажилласан. Загварлаг, өнгөлөг, шинэлэг, эко гэсэн агуулгыг чухалчилж ажилласнаар дэлхийн стандартын жишигт нийцсэн Поларис их дэлгүүрийг 2017.02.10-ны өдөр Улаанбаатар хотноо өнгө нэмэн сүндэрлүүлэн барьсан билээ.
Бид Монголын худалдааны салбарт цоо шинэ стандартыг авчирч, хэрэглэгч олондоо Япон улсын бараа бүтээгдэхүүнээр үйлчилж Япон улсын хэв загвар, соёлыг түгээхээр зорин ажиллаж байна.
Бид хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнүүдийг олон улсын чанар стандартын дагуу байгаль орчинд ээлтэй, дулаан уур амьсгалыг авчрах, чанартай бараа бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгч олондоо амьдралын баяр баясгаланг бэлэглэх зорилготой.
Бизнесийн ёс зүйн хамгийн өндөр төвшинд, хамгийн шилдэг бүтээгдэхүүнээр, эрүүл аюулгүй үйлчилгээг бид нэвтрүүлнэ.
Ибис стайлс зочид буудлууд нь Францын Accor зочид буудлын удирддаг олон улсын сүлжээ зочид буудал юм.
Ибис стайлс Улаанбаатар зочид буудал нь орчин үеийн интериор дизайнтай бөгөөд өвөрмөц загварлаг тухтай уур амьсгалыг бүрдүүлдэг.
Их хотын завгүй урсгалд амсхийх тав тухыг эрэлхийлсэн дотоод, гадаадын бүхий л аялагчдад төгс орчин болж чадах бөгөөд ресторан, кофе шоп төдийгүй хүлээн авалт зохион байгуулах танхимын өргөн сонголтыг санал болгож байна.
Гар хийцийн шинэ жигнэмэг, амтат кейк, Бразилын дээд зэрэглэлийн хар кофены өвөрмөц сонголтоор үйлчилдэг.
POLARiS Coffee shop нь 2017 онд Поларис их дэлгүүрийн нэг дүгээр давхарт нээгдсэн цагаасаа хойш өвөрмөц кофе, шинэ кейк, жигнэмэг, сэндвичийг амтлах тайван, цэвэрхэн, тав тухтай орчин гэдгээрээ үйлчлүүлэгчиддээ танигдсан юм.